Тохиромжтой нэгдсэн мэдээллийн системийн сонгох 6 чухал алхамууд

Бизнест амжилттай байх нь өндөр бүтээмжтэй удидрдлагын мэдээллийн системтэй байснаар биелэгдэнэ.

Бухарест, 2011 оны 10-р сарын 10 Манай байгууллагад ERP (Байгууллагын Нөөцийн Төлөвлөлтийн Систем)-д шаардагдах нөөц бололцоо байгуу билүү? Ажилчид маань хэр хэмжээнд ажлын хэвшлээ өөрчлөх хүсэлтэй байх бол? Бидний сонгохоор төлөвлөж байгаа шийдэл маань боломжит хувилбаруудаас хамгийн шилдэг нь байж чадаж байгаа болов уу?
Эдгээр нь МТ-д суурилсан шийдлийг амжилттай сонгохоос өмнө хариулах ёстой асуултууд юм.

ERP систем нь МТ-д суурилсан энгийн шийдэл биш бөгөөд бизнесийг бүхэлд нь өөрчлөх арга зам байдаг. Энэ нь таны ирээдүйн бүх үйл ажиллагаанд нөлөөлөх ба дүн шинжилгээг хормын дотор гаргах чадвартай.

"ERP-н шийдлийг сонгох төгс аргачлал нь харилцагчийн шаардлагыг (тэд ихэвчлэн "бүх зүйлсийг" хийж чаддаг байх шийдэл хүсдэг) нарийн, тодорхой гаргах ба нийлүүлэгчээс үзүүлж чадах шийдлийн үнэн бодит байдлыг ойлгуулах явдал байдаг. Мөн бүх алхмуудыг сайтар зөвлөлдөн батлуулж байх нь чухал. Хяналтын нарийн системгүйгээс болж төсөл бүтэлгүйтэх нь элбэг байдаг" гэж Румин улсын СИВЕКО компанийн ERP болон Бизнес Нэгжүүдийг хариуцсан захирал Роберт Комартин өгүүлсэн байдаг.

ERP нэвтрүүлэхээр шийдсэн байгууллагууд хэд хэдэн асуудлуудыг авч үзэх шаардлагатай байдаг. Үүний дагуу СЕВИКО-н мэргэжилтнүүд доорх зөвлөмжүүдийг өгч байна:

  1. Яг ямар шийдэл танд тусалж чадахыг олж мэдэх
    ERP систем нь таны байгууллагын хэрэгцээ шаардлаганд төгс нийцэх ёстой байдаг. Энэ нь бизнесийн төрөл, ажилчдын тоо, бизнес урсгал гээд компанийн бүхий л үйл ажиллагааг хамарч байх ёстой. Хэрэв таны хийсэн сонголт буруу бол үүнээс үүдсэн асуудлууд гарч ирэх нь ойлгомжтой.
  2. Өөрийн үйл ажиллагаа явуулж буй салбарын стандартыг мэддэг байх
    Таны сонгох гэж буй шийдэл бизнесийн шаардлагад нийцсэн байх шаардлагатай ба үүний хажуугаар ирээдүйн бизнесийн өргөтгөлд шаардагдах модуль эсвэл функцуудээр хангагдсан байх ёстой байдаг.
  3. Таны үйл ажиллагаа явуулж буй улс орны хууль дүрэмд нийцсэн байх
    Таны сонгох гэж буй шийдэл үйл ажиллагаанд өдөр тутам тулгардаг хамгийн анхан шатны шаардлагуудыг (хууль журам, санхүү, нягтлан бодох бүртгэл, зардлын хяналт зэрэг) хангах ёстой.
  4. Зөв мэдээллийг авах
    Системийн үйл ажиллагааг харахаас наана ямар нэгэн шийдвэр гаргах ёсгүй. Зөв шийдвэр гаргасандаа итгэлтэй байхын тулд програмын ажиллагаатай заавал танилцсан байх шаардлагатай ба түүнийг бүх боломжийг харах явдал байдаг.
  5. Үнийг юуны түрүүнд харах хэрэггүй
    Үнэ, маргаангүй хамгийн том шалгуур байдаг хэдий ч, ийм хэмжээний шалгаруулалтын үед бусад үзүүлэлтүүдэд ач холбогдол өгөх хэрэгтэй: програм хангамжийн дуусан байдал ба уян хатан чанар болон урт хугацааны тусламж үйлчилгээ. Хэн ч өмнө нь суурилуулсан баталгаагүй, тусламж үйлчилгээ үзүүлэхгүй програмыг өөрийн “арьсан дээр” туршилт хийлгэхийг хүсэхгүй шүү дээ.
  6. Тухайн зах зээлд хамгийн сайн гэгдэж байгааг сонгох
    ERP сонгоно гэдэг нь МТ-н хэлтэсийн бус бизнес шийдвэр хэмээн хүлээн авах хэрэгтэй. Тиймээс байгууллагын амжилтанд шаардлагатай, чухал элементүүдийг хангах тэргүүлэгч шийдлийг сонгоорой.
Нэгдсэн мэдээллийн систем сонгох нь стратегийн процесс байдаг ба таны байгууллагад том өөрчлөлтийг авчирдаг. Тиймээс компанийн удирдлагын түвшнээс эхлээд бүрэн анхаарал хандуулах хэрэгтэй.


Эх сурвалж: http://www.siveco.ro
БИДЭНТЭЙ НЭГДЭЭРЭЙ :
   
2017 © All Rights Reserved. Efficient way LLC