E-HR - ХҮНИЙ НӨӨЦИЙН СИСТЕМ

E-HR мэдээллийн систем нь байгууллагын хүний нөөцийн бодлого төлөвлөлтийг хийх, байгууллага болон ажилтны харилцааг дэмжих, хүнээс хамаарал багатай, шудрагаар ажилтныг үнэлэх, хүний нөөцийн зардлыг хянах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд нэгдсэн мэдээлэл, шаардлагатай боловсруулалт, тайлан шинжилгээр хангах зорилготой. Тус систем нь хоорондоо нягт уялдаа холбоотой ажилладаг дараахь үндсэн 3 системээс бүрдэнэ.

  • Хүний нөөцийн ажилтан болон удирдлагуудад зориулсан систем
  • Байгууллагын электрон оффисын систем
  • Хүний нөөц бүрдүүлэлтийн систем
Ажилтан бүртгэлийн модуль

  • Олон салбар нэгж, охин компани бүхий байгууллагын бүтцэд тохирно
  • Байгууллагын бүтцийн дагуу болон бүтцийн бус эрхийн түвшний шатлал ашиглах
  • Ажилтны анкетын дэлгэрэнгүй бүртгэл хөтлөх, өөрчлөлтийг хянах болон хэвлэх
  • Ажилтны карьер хөгжлийг хөтлөх
  • Ажилчдад үзүүлсэн тусламж дэмжлэг болон шагнал урамшууллын мэдээлэл хөтлөх
  • Сахилгын арга хэмжээ, шийтгэлийн мэдээлэл хөтлөх
  • Цалин болон түүнтэй холбоотой түүхэн мэдээлэл хөтлөх
  • Ажилтантай холбоотой бүх төрлийн зураг, файл, тушаалыг ангилан хадгалах
  • Ажилчдын хүүхдийн бүртгэл хөтлөх
Цаг бүртгэлийн модуль

  • Олон хурууны хээ унших төхөөрөмжтэй холбогдон ажиллах боломжтой
  • Нэгдсэн сүлжээнд холбогдоогүй салбаруудын хурууны хээ унших төхөөрөмжтэй холбогдон ажиллах боломжтой
  • Хурууны хээ унших төхөөрөмжгүй салбаруудын ажилтнууд ажлын компьютер ашиглан бүртгүүлэх
  • Хурууны хээ уншуулах шаардлагагүй ажилчдын ажлын цагийн бүртгэл хөтлөх
  • Уян хатан ажлын цагийн хуваарь ашиглах
  • Ээлжийн, ростерийн, тогтмол цагийн хуваариар ажилладаг ажилчдын цагийн бүртгэл хөтлөх
  • Ажилчдын цагийн хуваарийг ажилтан тус бүрээр, түүхчлэн тохируулах
  • Урт, богино хугацааны цалинтай, цалингүй, тусгайлсан журмын дагуу чөлөө, жирэмсний амралт, ээлжийн амралт, томилолт, сургалт, гадуур ажил, илүү цаг болон нөхөн амралт гэх мэт олон төрлийн цаг бүртгэлийн хүсэлтийн төрлүүдтэй
  • Ажилчид цаг бүртгэлийн хүсэлт илгээх, 2 түвшний удирдлагын баталгаажилт хийх боломжтой
  • Ажилчид өөрсдийн цаг бүртгэлийн хүсэлтүүд, тэдгээрийн шийдвэр, цаг бүртгэлийн мэдээллээ харах
  • Бүх нийтийн амралт, баярын өдрийг тооцоолох
  • Цаг бүртгэлийн зөрчлийг эрх бүхий ажилтан засварлах
  • Цагийн тайланг сар, улирал, жил гэх мэт хүссэн хугацаагаар нэгтгэж эсвэл дэлгэрэнгүй хэлбэрээр харах, хэвлэх
  • Ажилласан нийт цаг, таслалт, хоцролт, илүү цагийн статистик тооцоолох
  • Ирцийн мэдээллийг EXCEL файлаас татан оруулах
  • Хүссэн загварын дагуу Excel, CSV файлын форматаар экспорт хийх
Байгууллагын электрон оффисын систем

  • Байгууллагын ажилчид мэдээ мэдээлэл, зураг, файл солилцох
  • Мэдээ мэдээлэл, зураг файлыг зөвхөн өөрийн сонгосон алба нэгжийн ажилтнууд эсвэл зөвхөн сонгосон ажилтнуудад харуулахаар оруулах
  • Мэдээ мэдээлэлд сэтгэгдэл бичих, лайк дарах, мэдээ үзсэн хүмүүсийн жагсаалт харах
  • Мэдээ мэдээллүүдээс оруулсан ажилтан, огноо, гарчиг, агуулга, сэтгэгдлээр нь хайлт хийх
  • Байгууллагын ажилчид дотоод чат ашиглах
  • Ажилтан өөрийн цаг бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллээ тогтмол харж, хяналт тавих
  • Цаг бүртгэлийн хүсэлт илгээх, хүсэлтийн төлөв, түүхэн мэдээллийг харах, хүсэлтийг баталгаажуулах боломжтой
  • Шинэ мэдээ мэдээлэл, сэтгэгдэл, чөлөөний хүсэлт ирэхэд сонордуулга илгээдэг
  • Ажилтан өөрийн хувийн анкетын мэдээллийг шинэчлэн оруулах
  • Ажилчдын холбоо барих мэдээллийн жагсаалт харах
  • Төрсөн өдөр, тэмдэглэлт баярын мэдээлэл харах
  • Цагийн машингүй салбар дээр ажилладаг хүмүүс ирц бүртгүүлэх боломжтой
  • Бүх төрлийн ухаалаг гар утас, таблетыг дэмжинэ
Тайлан, хяналт шинжилгээний модуль

  • Ажилтнуудын түүх, албан тушаалын хөдөлгөөн, насжилт, хүйсийн харьцаа, цалингийн өөрчлөлтийн мэдээллүүдэд хяналт, шинжилгээ хийх
  • Цаг бүртгэлийн мэдээллийг ажилтны минут тус бүрээр, өдрөөр, цалингийн сараар, улирлаар, жилээр гэх мэт хугацааны бүх сонголтоор дэлгэрэнгүй хэлбэрээр харах, харьцуулалт хийх, график хэлбэртэй харах, хэвлэх болон экспорт хийн авах
  • Цаг бүртгэлийн хүсэлтийн түүхэн мэдээлэл, шийдвэрлэгдээгүй байгаа хүсэлтийн мэдээллүүд дээр шинжилгээ, боловсруулалт хийх
  • Сар бүрийн урьдчилсан болон эцсийн цагийн тайланг боловсруулах, хэвлэх, цалингийн програмтай холбогдох
Хүний нөөц бүрдүүлэлтийн систем

  • Сонирхож буй албан тушаал, хүсч буй цалин, боловсрол, ажил хөдөлмөрийн туршлага, гэр бүлийн мэдээлэл гэх мэт хувь хүнтэй холбоотой бүх мэдээллийг оруулах
  • Цээж зураг, иргэний үнэмлэх, дипломын хуулбар, бусад шаардлагатай бичиг баримтын хуулбараа оруулах
  • Бөглөсөн анкетын мэдээлэлд дахин өөрчлөлт хийх
  • Хүний нөөцийн ажилтан програмаасаа бөглөгдсөн анкетын мэдээллийг харж, сонгон шалгаруулалт хийн ажилд авах
  • Анкет бүрдүүлэлт дахин хийх шаардлагагүй
  • Ажил горилогчдын нэгдсэн мэдээллийн сан үүснэ
БИДЭНТЭЙ НЭГДЭЭРЭЙ :
   
2017 © All Rights Reserved. Efficient way LLC