fbpx

Хиймэл оюун ухаан

Хиймэл оюун ухаан нь хүний оюун ухааны үйл явцыг машин, компьютер-ийн системээр загварчлах технологи юм. Эд зүйлсийг харж таних, яриа таних, үгийн орчуулга, шийдвэр гаргах гэх мэт зүйлүүдэд хүний оюун ухаан шаарддаг ч одоо компьютерийн програмууд эдгээр ажлуудыг хийж чаддаг болж байна.

Хиймэл оюун ухаан яаж ажилладаг вэ?

Хиймэл оюун ухаан нь цугларсан их хэмжээний өгөгдөл дээр дэвшилтэт алгоритмаар боловсруулалт хийж програм хангамжид өгөгдлийн загвар эсвэл онцлогоос автоматаар суралцах боломжийг олгох замаар ажилладаг. Хиймэл оюун ухаан бол олон онол, арга, технологи, дэд салбаруудыг багтаасан өргөн хүрээний судалгааны салбар юм:

Машин сургалт (Machine learning) нь мэдрэлийн сүлжээ, статистик үйл ажиллагааны судалгаа, физикийн аргуудыг хаанаас хайх, ямар шийдвэр гаргах талаар тодорхой програмчлалгүйгээр далд мэдээллийг олохын тулд ашигладаг. Жишээ нь Автомашины дугаар таних ухаалаг камерын тусламжтайгаар автомашины зогсоолууд хүний оролцоогүйгээр орж гарсан автомашинаа бүртгэдэг болсон.

Мэдрэлийн сүлжээ (Neural Network) гэдэг нь хүний тархи болон мэдрэлийн үйл ажиллагааг загварчилсан компьютерийн систем юм. Өөрөөр хэлбэл хүний мэдрэлийн эсийг дууриасан зангилаа үүсгэж аливаа зүйлийг уялдаа, хамаарлаар нь хөөж дүгнэлт хийж ажилладаг систем юм.

Хамгийн түгээмэл жишээ бол цахим худалдааны систем юм. Цахим худалдааны систем нь хэрэглэгчийн хувийн мэдээлэл, сонирхож орсон бараа, хийсэн худалдан авалт гэх мэт үйлдлүүд дээр тулгуурлан тухайн хүний сонголтыг тодорхойлж түүнд нийцсэн зүйлсийг харуулдаг.

Гүнзгий суралцах (Deep learning) олон давхаргад боловсруулалтын нэгж бүхий асар том мэдрэлийн сүлжээг ашигладаг бөгөөд их хэмжээний өгөгдөл дэх нарийн төвөгтэй үйлдлүүдийг боловсруулахын тулд сайжруулсан арга техникийг ашигладаг “Machine learning”-ийн дэд систем юм.

Бичсэн: Ц.Тэнгэр, Хөгжүүлэгч

Бид таны Мэдээлэл технологийн найдвартай туслах

Холбоо барих утас: 7509-9000

И-мейл хаяг: info@eway.mn