Байгууллагын мэдээллийн технологийн шийдэл боловсруулах, үйл ажиллагааны найдвартай ажиллагааг хангах тусламж үйлчилгээний хүрээнд дараахь ажлууд хийгдэнэ.
-
Гадаад, дотоод болон утасгүй, утастай сүлжээний тасралтгүй найдвартай ажиллагааг хангах
-
Сүлжээний тоног төхөөрөмжийн тохиргоо, дэд сүлжээний зохион байгуулалтыг хийх
-
Сүлжээнд өргөтгөл хийх, шаардлагатай хэсгүүдэд шинээр зохион байгуулалт хийх
-
Гадаад дотоод аливаа чиглэлтэй халдлага, зөвшөөрөгдөөгүй сүлжээний хандалтыг яаралтай таслан зогсоох, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад мэдэгдэх
-
Энгийн хэрэглээний windows серверүүдийн тохиргоог хийх
-
Серверүүдийн найдвартай ажиллагааг хангах, тасалдсан тохиолдолд түргэн шуурхай хэвийн ажиллагаанд оруулах
-
Байгууллага, ажилчдын компьютер, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах
-
Байгууллагын хэрэглэж буй мэдээллийн системүүдийн ажиллагаа, нэвтрүүлэлтийн асуудлуудыг шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллага, хувь хүнтэй холбогдон ажиллах
-
Мэдээллийн технологийн зөвлөгөө өгөх