fbpx
  • Нүүр хуудас
  • Өөрийн байгууллагад тохирсон хүний нөөцийн програм хангамжийг хэрхэн сонгох вэ?

Өөрийн байгууллагад тохирсон хүний нөөцийн програм хангамжийг хэрхэн сонгох вэ?

6 сар 3, 2020 erdemnemekh 0 Comments

Хүний нөөцийн систем сонгох нь байгууллагуудын хувьд төвөгтэй асуудал болсоор ирсэн. Гэвч яг зөв систем ээ олж чадвал таны байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг автоматжуулж чадна. Хүний нөөцийн үйл ажиллагааг автоматжуулах системийг сонгохын өмнө та хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан үзэх хэрэгтэй. Хэрвээ та зөв систем ээ сонгож чадвал ирц, гүйцэтгэл, ажилтны амралт, нөхөн төлбөр зэрэг бусад шаардлагатай мэдээллийг хянаж шалгадаг хугацааг хэмнэх болно. Мөн одоо өөрсдийн байгууллагадаа тохирсон хүний нөөцийн системийг хэрхэн сонгох талаар зөвлөгөө хүргэе.

  • Өөрсдийн байгууллагадаа яг юу хэрэгтэй байгааг тодорхойлох
  • Төсвөө тооцоолох
  • Таны тооцоолсон төсөвт таарах хүний нөөцийн системийг судлах
  • Сонирхсон хүний нөөцийн системээ туршиж үзэх /Тестлэх/
  • Системийн модулиуд таны байгууллагад тохирч байгаа эсэхийг судлах
  • Одоо ашиглагдаж байгаа системүүдтэй интеграц хийх боломжтой эсэхийг лавлах
  • Борлуулалт хийгдсэний дараа техникийн дэмжлэг үзүүлэх эсэхийг судлах
  • Шийдвэр гаргах

Байгууллагынхаа цар хүрээ, стратегийн төлөвлөгөө болон бусад мэдээлэл дээрээ тулгуурлан байгууллагадаа юу хэрэгтэй байгааг мэдэж болно. Үүний дараагаар шийдлүүдийг хайж эхлэх хэрэгтэй. Хүний нөөцийн систем хэтэрхий үнэтэй байх нь боломжууд ихтэй гэсэн үг. Гэвч танай байгууллагад энэ боломжууд үнэхээр хэрэгтэй юу гэдгийг шалгах хэрэгтэй. Мөн систем худалдаж авсаны дараа техникийн дэмжлэг үйлчилгээ үзүүлдэг эсэх нь маш чухал юм.