Албан ёсны лиценз ашиглах давуу тал:
Программ хангамж нь тухайн хөгжүүлэгч компани болон санаачлагчийн өмч бөгөөд тухайн программ хангамжийг ашиглах эрх хуулиар хамгаалагдсан байдаг. Лицензийг албан ёсоор худалдаж авснаар тухайн програмыг бүтнээр нь ашиглах болон үйлчилгээ авах эрхтэй болох, үйлдвэрлэгцээс олгодог програмын бүх боломжуудыг ашиглах, мөн мэдээллийн болон системийн аюулгүй байдлаа тодорхой хэмжээнд хангах гэх мэт давуу талууд бий болдог.
Албан ёсны бус програм хангамж ашиглах нь ямар эрсдэлтэй вэ?
Лицензгүй кракдсан програм хангамж ашиглах нь танд болон танай байгууллагад олон эрсдэлүүдийг дагуулж байдаг. Жишээ нь зохиогчийн эрхийн тухай хууль зөрчих, Байгууллагын болон хувийн мэдээллээ хулгайд алдах барьцаалуулах, байгууллагын дотоод сүлжээ болон серверүүдийг эрсдэлд оруулах зэрэг ноцтой үр дагаварт хүргэх аюултай.