fbpx
  • Нүүр хуудас
  • Мэдээллийн технологи нь танд өрсөлдөх давуу талыг өгч чадах уу?

Мэдээллийн технологи нь танд өрсөлдөх давуу талыг өгч чадах уу?

December 1, 2021 erdemnemekh 0 Comments

Хэрэв та бизнесээ сайжруулахын тулд технологийг ашиглаж чадахгүй гэж бодож байгаа бол тиймээ, таны зөв.

Мэдээллийн технологийн үнэ цэнэ, түүний бизнест авчрах үр дүнг харж, ойлгож, итгэдэг бизнес эрхлэгчдэд маш их өрсөлдөөний давуу тал бий.

Мэдээллийн технологийг зөв зохистойгоор ашигласнаар бизнесийн өсөлт, өргөжилт, ашиг, борлуулалт, үр ашгийг нэмэгдүүлэх хамгийн сайн боломжуудын нэг юм.Технологи нь таны зорилгыг хэрхэн хурдасгах талаар ойлголттой болсноор давуу талыг олж авах боломж яг одоо танд байна.

Таны мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч 3 зүйлийг хийх ёстой.

  1. Таны асуудлуудыг багасгаж, амьдралыг хөнгөвчлөх.
  2. Таныг аюулгүй байлгах. Цахим ертөнц аймшигтай бөгөөд таны мэдээллээ алдах эрсдэл маш өндөр байна. Таны мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч таны эрсдлийг бууруулахын тулд чадах бүхнээ хийх ёстой.
  3. Таныг илүү сайн болгох. Илүү сайн үр дүнд хүрэхийн тулд технологийг ашиглах замаар.

Хэрэв та мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгчээсээ энэ асуултыг асуусан бол гээд төсөөлөөд үзээрэй:

“Технологи бидэнд богино болон урт хугацааны зорилгодоо хүрэхэд ямар арга замаар тусална гэж та бодож байна вэ?"

Дараа нь эдгээр зорилго, зорилтдоо хүрэх арга замыг олоход тань тусалж байна гэж төсөөлөөд үз дээ. Тэд таны технологиор дамжуулан өрсөлдөх давуу талыг бий болгоход тусална гэж төсөөлөөд үз дээ. Мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч нь таны хэрэгцээнд зориулж мөнгө төлдөг хүн биш, харин таны бизнест үнэ цэнийг нэмдэг хүн гэж төсөөлөөд үз дээ.

Танай мэдээллийн технологийн компаний технологийн талаарх мэдлэг биш, харин таны бизнесийн талаар юу ойлгодог нь ялгааг бий болгодог.

Жижиг бизнес эрхлэгчид бизнесээ сайжруулахын тулд технологийг ашиглах боломжтой гэдэгт итгэдэггүй (борлуулалт, ашиг орлого, зардал, үр ашгийг нэмэгдүүлэх гэх мэт) эсвэл мэдээллийн технологийн зөв түншээ олоогүй тохиолдлуудыг бид маш олон удаа харсан.

Гэхдээ энэ нь боломжтой.

Eway-д бид жижиг,дунд бизнесүүдийг амжилттай хөгжиж, амжилттай байгууллагуудыг тогтвортой байхыг харахыг хүсдэг. Бид зөвхөн үйлчлүүлэгчдээ хамгаалж, технологийн асуудлыг нь бууруулах төдийгүй жижиг, дунд бизнес эрхлэгчдэд технологийн хөшүүргийг олж, өрсөлдөх давуу талыг бий болгоход нь туслахад гол анхаарлаа хандуулдаг.

Бид ямар нэг зүйл болохгүй бол таны дууддаг залуусаас илүү – таны цаашдын бизнесийн гол бүрэлдэхүүн хэсэг байхыг хүсэж байна.

Бичсэн: Д.Чинтулга, Хөгжүүлэгч

Бид таны Мэдээлэл технологийн найдвартай туслах

Холбоо барих утас: 7509-9000

И-мейл хаяг: info@eway.mn