fbpx

Typescript хэл

Microsoft-ын бүтээсэн нээлттэй эх хэл болох TypeScript нь сүүлийн жилүүдэд хөгжүүлэгчдийн хамгийн дуртай хэлнүүдийн жагсаалтад байнга дээгүүрт бичигдэж байна. Нэрнээс нь харахад TypeScript нь JavaScript-н супер багц юм.

TypeScript-ийг анх Microsoft-д дотооддоо хөгжүүлсэн. Уг ажлыг програмчлалын домог Андерс Хейлсберг (Turbo Pascal, Delphi болон C# программуудыг бүтээгч) тэргүүтэй жижиг баг гүйцэтгэсэн.

2012 онд нээлтээ хийснээсээ хойш TypeScript-ийн хэрэглээ удаан боловч өргөн тархсаар байна. GitHub-ын тайланд TypeScript-ийн хэрэглээ 7-р байрнаас 2020 онд 3-р байр руу өсч, зөвхөн Python болон JavaScript ийн ард оржээ.

Яг одоо, Typescript нь Stack Overflow сайт дах асуултуудын 2%-ийг эзэлж байгаа бөгөөд хөгжүүлэгчдийн 25% нь тус сайтын судалгаанд үүнийг ашиглаж байгаа гэж мэдэгджээ.

Майкрософт, Slack, Walmart Trustpilot, Accenture, Google гэх мэт томчууд бүгд ашиглаж байна.

TypeScript нь JavaScript-тэй төстэй тул Vanilla JavaScript хэрэглэгч асар олон хөгжүүлэгчдийн дунд түгээмэл болж байна. Өнөө үед JavaScript нь хөтчөөс эхлээд талх шарагч хүртэл бүх зүйл дээр ажилладаг боловч анхандаа том, нарийн төвөгтэй төслүүдийг боловсруулахад зориулагдаагүй байжээ. TypeScript-ийн “үнэгүй" санал болгож буйнайдвартай, үр бүтээмжтэй кодчилол нь олон хөгжүүлэгчид ашиг тусаа өгч байна.

TypeScript нь хүчирхэг бөгөөд өргөн нийцтэй боловч анх удаа програмчлалын хэл сурах гэж байгаа бол TypeScript-г сонгох хэрэггүй. Албан ёсны гарын авлагад нь хэрэв та програмчлалын туршлагагүй бол TypeScript сурахаас өмнө нь JavaScript сурахыг зөвлөсөн байгаа.

Объект хандалтат програмчлалтай өмнө нь ажиллаж байгаагүй хөгжүүлэгчдэд ч гэсэн зарим ойлголтууд хэцүү байж магадгүй юм. Үүний эсрэгээр, хэрэв та төрөл, анги, өв залгамжлал (жишээ нь C++ эсвэл Java) гэх мэт ойлголтуудыг аль хэдийн мэддэг бол эхлүүлэх, ажиллуулахад маш хялбар байх болно.

TypeScript нь JavaScript дээр суурилсан тул TypeScript-ийг compile-дахад таны кодыг Vanilla JavaScript руу буцаан шилжүүлдэг. Ийм учраас энэ нь орчин үеийн ямар ч хөтөч болон ямар ч платформтой нийцдэг. Гэхдээ найдвартай байдлыг нэмэгдүүлэхийн тулд compile үе шатанд нэмэлт шалгалтуудыг хийдэг.

JavaScript-ээс ялгаатай нь хувьсагч бүр ямар төрлийн өгөгдөл агуулахыг зарлах ёстой. Энэ нь маш жижиг, энгийн программуудын хөгжүүлэлтийн хугацааг бага зэрэг нэмэгдүүлж болох ч алдаатай програм нэвтрүүлэхээс сэргийлэхэд тусална.

Хаанаас сурах вэ?

· TypeScriptLang.org сайт ньTypeScript эхлэгчдэд анхан шатны гарын авлагыг санал болгодог.

· TypeScript гарын авлага нь илүү гүнзгий тайлбарыг өгдөг.

· Мөн та TypeScript-г хөтчөөр туршиж үзэх боломжтой тоглоомын талбай байгаа.

· Youtube дээрх видео нь хэлний санал болгож буй зарим онцлог, давуу талуудын талаар сайн, хурдан тоймлон өгүүлдэг.

· Academind-ийн 2021 оны эхлэгчдэд зориулсан TypeScript курсын гурван цагийн видео бичлэгт илүү иж бүрэн сургалтыг санал болгож байна.

Бичсэн: Б.Ууганбаяр, Ахлах хөгжүүлэгч

Бид таны Мэдээлэл технологийн найдвартай туслах

Холбоо барих утас: 7509-9000

И-мейл хаяг: info@eway.mn