fbpx

Кибер халдлага ба кибер аюулгүй байдал

Кибер аюулгүй байдал бол компьютер, гар утас, сервер, сүлжээ болон мэдээллийн системийн програм хангамжуудыг цахим халдлагааас хамгаалах үйл ажиллагаа юм. Эдгээр цахим халдлагууд нь ихэвчлэн нууцлаг мэдээлэлд хандах, тэдгээрийг өөрчлөх болон устгах хэрэглэгчдээс мөнгө шилжүүлэх бизнесийн үйл ажиллагаанд саад учруулах зорилготой байдаг.

Цахим халдлагын төрлүүд

  • Phishing нь хэрэглэгчийн таньдаг хүн эсвэл харилцагч байгууллагатай нь төстэй имэйл хаягаас хуурамч имэйл илгээн хэрэглэгчийн нууцлаг мэдээллүүдийг хулгайлах арга юм. Хэрэглэгчид имэйл хаягийг нягталж үзэлгүйгээр хавсарсан link дээр дарах, нэвтрэх мэдээллээ оруулах, банкны картын мэдээллээ оруулах зэргээр хувийн мэдээллээ алдах тохиолдлууд их гардаг.
  • Ransomware нь хэрэглэгчээс их хэмжээний мөнгө төлөхийг шаардаж мөнгө төлөгдтөл хэрэглэгч файл болон мэдээлэлрүүгээ хандаж чадахгүй болгодог програм юм.
  • Malware нь компьютерийн системийг гэмтээх хортой програм юм. Албан бус web site-с үнэгүй програм, тоглоом, файл зэргийг татаж суулгах нь malware вирустэй болох өндөр эрсдэлтэй байдаг.
  • Social engineering: Энэ нь олон нийтийн сүлжээнд шинэ гарсан киног үзэх, крипто койн өгөх зэрэг анхаарал татахуйц хуурамч зар сурталчилгааны мэдээлэл тавьж мөнгө болон хэрэглэгчийн хувийн мэдээллийг хулгайлах арга юм.

Кибер халдлагаас хамгаалахад туслах технологи

Кибер аюулгүй байдлын технологи нь хувь хүн болон албан байгууллагуудад цахим халдлагуудаас хамгаалах зайлшгүй хэрэгтэй хэрэгсэл юм. Үүнд firewall, антивирусны програм, интернэт хаяг шүүлт хийх болон имэйлийн аюулгүй байдлын шийдлүүд орно.

Бичсэн: Ц.Тэнгэр, Хөгжүүлэгч

Бид таны Мэдээлэл технологийн найдвартай туслах

Холбоо барих утас: 7509-9000

И-мейл хаяг: info@eway.mn