fbpx
  • Нүүр хуудас
  • Мэдээлэл технологийн үйлчилгээ (Outsourcing) гэж юу вэ, танай бизнесд яагаад хэрэгтэй вэ?

Мэдээлэл технологийн үйлчилгээ (Outsourcing) гэж юу вэ, танай бизнесд яагаад хэрэгтэй вэ?

Мэдээлэл технологийн гэрээт үйлчилгээ /Outsourcing/ нь аливаа бизнесийн байгууллагын мэдээлэл технологийн хэрэгцээг мэргэжлийн компани дангаараа эсвэл тухайн МТ-н багыг нь дэмжиж гүйцэтгэх үйлчилгээ юм. МТГэрээт үйлчилгээ үзүүлэгч байгууллага нь байгууллагын сервер, сүлжээний тоног төхөөрөмж, компьютер, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг ханган ажиллана.

Мэдээллийн технологийн аутсорсинг нь ямар давуу талтай вэ?

  • Төсвөө урьдчилан таамаглах мөн зардлын хэмнэлт 
  • Мэргэжлийн ур чадвар, найдвартай байдал
  • Ширээний зай хэмнэнэ
  • Маш бага зардлаар туршлагатай мэргэжлийн багаас зөвлөгөө авах боломжтой
  • Танай бизнесийн зорилтод нийцүүлсэн хамгийн сайн шийдлийг санал болгоно

Манай Мэдээлэл технологийн гэрээт үйлчилгээний үзүүлэх үйлчилгээний жагсаалт:

  • Гадаад, дотоод болон утасгүй, утастай сүлжээний найдвартай ажиллагааг хангах, сүлжээний ISP компаниудтай хамтран ажиллах

  • Сүлжээний тоног төхөөрөмжийн тохиргоо, дэд сүлжээний зохион байгуулалтыг хийх

  • IP утасны үндсэн болон туслах төхөөрөмжүүдийн тохиргоо, ажиллагаа

  • Гадаад дотоод аливаа чиглэлтэй халдлага, зөвшөөрөгдөөгүй сүлжээний хандалтыг яаралтай таслан зогсоох, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад мэдэгдэх

  • Серверүүдийн найдвартай ажиллагааг хангах, тасалдсан тохиолдолд түргэн шуурхай хэвийн ажиллагаанд оруулах

  • Имэйл, ажилтны файлууд болон мэдээллийн сангийн файлуудыг архивлах

  • Байгууллагын камерын хэвийн ажиллагааг хангах

  • Байгууллага, ажилчдын компьютер, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах

  • Имэйл сервер дээрх тохиргоог хийх

  • Компютерийн үйлдлийн систем болон хэрэглээний програмууд суулгах

  • Компьютер тоног төхөөрөмжийн бүртгэл хөтлөх, ажилчдын шилжилт хөдөлгөөн болоход санхүүтэй шилжилт тулгах, бүртгэлжүүлэх

Бид таны Мэдээлэл технологийн найдвартай туслах байх болно

Холбоо барих утас: 7509-9000

И-мейл хаяг: info@eway.mn