Дижитал шилжилт хийхэд удирдлага танаас хөдөлмөр гарна. Учир нь энэ бол таны бизнесийн амьдралын хэв маяг, үйл хэрэг болно. Дижитал шилжилтийг ойлгох нь Байгууллагадаа дижитал шилжилт хийхгүй л бол бизнесийн ертөнцөд амьд үлдэхэд хэцүү боллоо гэсэн агуулгатай яриаг өнөөдөр олонтоо сонсож болно. Мэдээллийн технологиор “зэвсэглэсэн” бизнесүүд маш хурдан тэлж байна гэсэн сурталчилгаа нийгэмд маш хүчтэй явагддаг. Тиймээс ERP-тай болмоор байна, бизнесийнхээ процессыг автоматжуулмаар, бүртгэлтэй болгомоор байна, аппликэйшнтай болмоор байна, бүр хиймэл оюун ашигламаар байна гэж ярих захирлууд бий. Бас зарим нь “дижитал шилжилт” гэдэг үгийг сонсоод “Их л хэцүү юм байна, нэлээн үнэтэй тусах байх даа, IT-гийн баг яаж бүрдүүлэх вэ” гэх мэтээр санаа зовниж эхэлнэ. Гэвч “Дижитал шилжилт” гэдэг ойлголт хэт ерөнхий. Ерөнхий ойлголтын дагуу аливаа ажлыг ерөнхий хийх нь ямар ч үр дүнд хүргэдэггүй. Энэ ойлголттой холбоотой үүсэх эхний асуулт бол: “Дижитал шилжилт хийсэн эсэхийг тэгвэл юугаар хэмжих юм бэ?” Өөрөөр хэлбэл, хэн нэгэн танай байгууллага дээр ирээд “Танайх дижитал шилжилт хийжээ” гэж хэлэхийн тулд юу хэрэгтэй вэ? Энэ бол хангалттай төсөв гаргаад програм хангамж, тоног төхөөрөмжүүд худалдаж авах төдийгөөр хязгаарлагдах зүйл биш. Мэдлэгтэй, чадвартай IT баг бүрдүүлээд эсвэл тийм баг хөлслөөд л болчих зүйл биш. Өөрөөр хэлбэл, энэ нь зөвхөн IT ажилтнуудын ажиллах нөхцлийг бий болгосноор хийгддэг зүйл биш юм. Дижитал шилжилт хийхэд шаардлагатай хамгийн чухал орц бол “сэтгэл” юм. Дижитал шилжилт нь зөвхөн IT ажилтнуудын ажиллах нөхцлийг бий болгосноор хийгддэг зүйл биш юм. Дижитал шилжилт хийхэд шаардлагатай хамгийн чухал орц бол “сэтгэл” юм. Дижитал шилжилтийн үйл хэрэгт сэтгэл гаргах ёстой хамгийн эхний хүн бол мэдээж удирдлага өөрөө. Өнөөдөр байгууллагадаа дижитал шилжилт хийхийг хүсэж буй, түүндээ хөрөнгө оруулахад бэлэн, хөрөнгө оруулж ч буй үүсгэн байгуулагч, захирал олон. Гэхдээ тэдэнд нийтлэг нэг том дутагдал бий. Дижитал больё гэж тэгж их уриалчхаад өөрсдөө түүндээ оролцдоггүй. Санхүүг нь шийдээд, төлөвлөгөөг нь батлаад өгчихвөл болно гэж боддог. Удирдлага мэдээллийн технологийн тусламжтай хийж буй тэр өөрчлөлт бизнест тань яг ямар давуу тал авчрах вэ гэдэг дээр анхаарч, өөрөө цаг гарган оролцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, байгууллагыг мэдээллийн технологийн хувьд хүчирхэг болгоно гэдэг бол зөвхөн IT-гийн компаниуд, IT-гийн мэргэжилтнүүд болон өдөр тутамдаа IT-тай ажилладаг ажилтнууд, энтрепренерүүдийн хийдэг ажил гэж ойлгох нь өрөөсгөл. Зүгээр гоё программтай болчихлоо, манайх дижитал болсон гэх зэргээр рекламдаж, маркетингийн зорилгоор ашиглавал та өөртөө юу хэрэгтэйг ойлгоогүй байна гэсэн үг. Үүнийг ойлгох эхний алхам бол таны нэвтрүүлэхийг хүсэж программ хангамж, системүүдийн яг аль нь танай бизнест богино, дунд, урт хугацаандаа хэрэгтэй вэ гэдгийг эрэмбэлэх. Магадгүй Facebook хуудасны чатботоо ашиглаад борлуулалтаа нэмсэн бол борлуулалтынхаа чухал хэсгийг автоматжуулж чадсан байна гэсэн үг. Цаашлаад чатботоо CRM, вэб сайттайгаа холбоод борлуулалтын талаар илүү нарийн мэдээлэл авч дүн шинжилгээ хийж эхэлсэн бол танай дижитал шилжилт амжилттай явж байна гэсэн үг. Түүнээс биш бүх л моодонд орж байгаа технологиудыг нэвтрүүлнэ гэж зорих нь оновчгүй. Магадгүй тэдний зарим нь танай бизнест ямар ч хэрэггүй байж болно. Жишээ нь, экскаватор борлуулдаг, 50 гаруйхан том үйлчлүүлэгчтэй байгууллага худалдаа, төлбөр тооцоо хийдэг гар утасны аппликэйшнтэй болох шаардлагагүй юм. Түүнээс гадна нэвтрүүлсэн программ хангамж, системүүдийн үр дүнгээ өгөх хугацаа нь харилцан адилгүй. Магадгүй тухайн программ хангамж одоохондоо онцын шаардлагагүй, хэрэглэсэн ч давуу тал нь мэдрэгдэхгүй байж болно. Программ ажиллуулна гэдэг нэмэлт зардал, өмнө байгаагүй хүн-цаг, нэг үгээр шинэ горим шаарддаг. Ашигласны үр дүн таван жилийн дараагаас ч гарч болно. Тэр үр дүн өнгөрсөн таван жил алдсаныг нөхсөнөөс ч илүүг өгч чадах, 200 хувийн ашиг авчрахаар байж болно. Гэхдээ 200 хувийн ашигтай гээд өнөөдөр их хэмжээний хөрөнгө оруулалт хийх нь бас оновчгүй. Тэгэхээр өнөөдрийн өөрийн онцлогт таарсан хэмжээнд шийдэх хэрэгтэй. Нэг үгээр, дижитал шилжилт гэдэг нь “Давааны цаана даваа” гэдэг зарчмын дагуу өнөөдрийн хэрэгцээгээ хангахуйц, өнөөдрийн түвшиндээ системээ ашиглаж сурсны дараа маргаашийн хэрэгцээг тодорхойлж түүндээ тохирсон дараагийн төлөвлөгөөг гаргаад явдаг урт хугацааны аялал юм. Хэнтэй хамтрах вэ? Дижитал хэрэгцээгээ эрэмбэлсний дараа IT-гийн ямар компанитай хамтрах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Мэдээллийн технологийн аливаа систем нийлүүлэгч, хөгжүүлэгч компанитай хамтрах нь урт хугацааны хамтын ажиллагаа байдаг. Учир нь мэдээллийн технологи нь ажлаа гүйцэтгээд, мөнгөө өгч авалцаад, хоёр тийшээ салдаг зүйл биш, байнгын хөгжүүлэлт, тордолт, дэмжлэг шаарддаг, нэг ёсондоо байнгын агаар, ус хэрэгтэй “амьд организм” шиг ажилладаг.Тиймээс энэ шаардлагыг хангах байгууллага нь урт хугацаандаа алга болчихгүй найдвартай түнш байх хэрэгтэй. Юу хийж байсан, ямар түүхтэй, ямар туршлагатай байгууллага вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв тэр байгууллагыг сайн мэдэхгүй байвал шууд нийт төсөл дээр биш, эхлээд жижигхэн ажил дээр хамтраад үзэх хэрэгтэй. Манай зах зээлд хамтрагч байгууллагын захирал нь “Өө би гадаад явж сурлаа” гээд явчихдаг, үүнээс болж нийлүүлсэн систем нь ямар ч нэмэлт хөгжүүлэлтгүй, хариуцах эзэнгүй үлддэг тохиолдол цөөнгүй. Ийм тохиолдолд бусад компанид хандаж болох ч ихэнх программ хангамжийн компани бусдын хөгжүүлсэн систем дээр нэмэлт хөгжүүлэлт хийх сонирхолгүй байдаг. Мэдээллийн технологи нь ажлаа гүйцэтгээд, мөнгөө өгч авалцаад, хоёр тийшээ салдаг зүйл биш, байнгын хөгжүүлэлт, тордолт, дэмжлэг шаарддаг, нэг ёсондоо байнгын агаар, ус хэрэгтэй “амьд организм” шиг ажилладаг. Хэнтэй хамтрах вэ гэдгээ тогтсоны дараа “Хэрхэн хамтрах вэ” гэсэн асуулт гарна. Хөгжүүлэгч компанитай урт хугацаанд хамтран ажиллах нь бизнесийн стратеги, нарийн ширийн процесстой холбоотой мэдээллийг хуваалцана гэсэн үг. Хэрэв систем хөгжүүлэхэд шаардлагатай, байгууллагын нууц мэдээлэлтэй ажиллах бол тодорхой түвшний нууцын гэрээ байгуулан хамтран ажиллаж болно. Итгэлцэл үүсгэн, нээлттэй хамтран ажиллахгүй бол чухал зүйлс орхигдоно, ажил удааширна, хамгийн гол нь яах гэж систем нэвтрүүлж байгаагийн зорилгыг ойлгоход төвөгтэй болно. Хөгжүүлсэн, нэвтрүүлсэн системийн үр дүн, үйлчилгээ авч буй байгууллагын бизнесийн хэрэгцээ хоёр зөрөхгүйн тулд тухайн байгууллагын удирдлага нэвтрүүлж буй систем нь яг ямар асуудлуудыг, ямар хугацаанд шийдэхэд зориулагдсан бэ гэдэг дээр анхаарал хандуулах шаардлагатай. Анхнаасаа хөгжүүлэлт, цаашдын сайжруулалт, дэмжлэг нь ямар загвараар хэрхэн явах эсэхийг сайн тохиролцох ёстой. Ингэвэл ирээдүйд зардал өсөх, үл ойлголцол гарах эрсдэлээс сэргийлнэ. Дижитал шилжилтийн эцсийн зорилго нь цаас хэмнэх биш Байгууллагууд систем нэвтрүүлээд яг ямар үр ашиг өгч байгаа талаар ярихдаа төдий хэмжээний цаас хэмнэлээ, байгаль дэлхийгээ хамгааллаа, эсвэл хүмүүсийн цагийг хэмнэлээ гэж тооцоолдог. Энэ бол өнөөдрийг хүртэл ажлыг хийхэд гардаг байсан зардлыг хэмнэж байгаа тухай л яриа. Гэтэл үнэндээ цаас хэмнэхийн тулд л систем нэвтрүүлдэг байгууллага ховор. Зарим тохиолдолд систем нэвтрүүлэхээр цаг хэмнэх биш, эсрэгээрээ зарцуулах хүн цаг харьцангуйгаар ихэсдэг. Тэгэхээр зорилгоосоо хамаараад бүртгэлийн цаг хэмнэх, цаас хэмнэх нь систем нэвтрүүлэлтийн гол зорилго биш байдаг. Бүртгэдэггүй байсан өгөгдлийг бүртгээд эхлэхээр яах аргагүй зарцуулах цаг ихэсдэг. Эхэндээ бүртгэл дээр сууж буй ажилтнууд дургүйцдэг. Гэвч цаг хэмнэхгүй ч гэсэн бүртгэлийн систем нь алдаа гарах магадлалыг багасгадаг. Алдаа цөөхөн гардаг байж болох ч том алдаа том хохиролд хүргэдэг, заримдаа том үйлчлүүлэгчээ алдахад хүргэж ч болно. Өөрөөр хэлбэл, болзошгүй алдаанаас сэргийлэх нь маш том үнэ цэнтэй, гэвч үүнийг мөнгөөр хэмжихэд төвөгтэй. Зарим тохиолдолд систем нэвтрүүлэхээр цаг хэмнэх биш, эсрэгээрээ зарцуулах хүн цаг харьцангуйгаар ихэсдэг. Бизнесийн үйл ажиллагаандаа систем ашигладаг байгууллагад шинэ хүн ажилд ороход хурдан хугацаанд ажилдаа дасан зохицож, бүтээмжийг бий болгож эхэлдэг. Ажлаас гарч буй ажилтныг дагаад байгууллагын зарим аргачлал, тооцоолол гэх мэт чухал мэдээлэл гадагшаа алдагдахаас ч систем сэргийлдэг. Энэ бүхнийг мөн л мөнгөөр хэмжиж илэрхийлэх нь хэцүү байдаг. Байгууллага үйл ажиллагаандаа нөлөөлөх өгөгдлийн бүртгэл хөтлөх соёлтой байх маш чухал. Бүртгэл хөтөлдөг байгууллагад хэрэгтэй мэдээллүүд бий болдог. Мэдээлэлтэй, тоотой удирдлагын шийдвэрүүд өмнөхөөс илүү оновчтой гардаг. Тоотой хүн таамгаар биш, бодитоор борлуулалтаа өсгөе, шинэ хүмүүс ажилд авъя гэж ярьж чадна. Өгөгдөл хаа сайгүй, хангалттай бий. Гол нь боловсруулж хардаг соёлыг төлөвшүүлэх ёстой. Энд хамгийн том нөлөөлдөг нэг зүйл бол өгөгдөл үнэн байх ёстой, бүрэн байх ёстой. Ийм байхын тулд бүртгэл зөв байх ёстой. Бүртгэл зөв байхын тулд зөв процесстой, стандарттай, тодорхой хэмжээний хяналттай байх шаардлагатай. Буруу бүртгэсэн өгөгдлийг ашиглах нь ашиглаагүй байснаасаа хортой. Үнэн, бүрэн байхын тулд зөв бүртгэлийг бизнес процесстоо уяж өгөх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд дижитал шилжилт бол танай компанийн хүмүүс, процесс, стратеги, бүтэц, харилцагч гэх мэтээр бүх талыг хамарсан урт хугацааны аялал юм. Дижитал шилжилт хийхэд удирдлага танаас хөдөлмөр гарна. Учир нь энэ бол таны бизнесийн амьдралын хэв маяг, үйл хэрэг болно. Энэхүү контентыг Efficient Way (EWAY) компанитай хамтран бэлтгэв. Уг компани нь програм хангамж хөгжүүлэлт, мэдээллийн технологийн гэрээт үйлчилгээ, зөвлөх үйлчилгээ, виртуал арга хэмжээ зохион байгуулах гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг. Source link: https://business.mn/2022/05/06/baiguullagadaa-medeelliin-tehnologi-nevtruulehees-umnu-hariulah-yostoi-asuultuud/ Материал дээр ажилласан: Э.Энхбаяр, Г.Даваадорж
Дижитал шилжилтийг ойлгох нь
Байгууллагадаа дижитал шилжилт хийхгүй л бол бизнесийн ертөнцөд амьд үлдэхэд хэцүү боллоо гэсэн агуулгатай яриаг өнөөдөр олонтоо сонсож болно. Мэдээллийн технологиор “зэвсэглэсэн” бизнесүүд маш хурдан тэлж байна гэсэн сурталчилгаа нийгэмд маш хүчтэй явагддаг. Тиймээс ERP-тай болмоор байна, бизнесийнхээ процессыг автоматжуулмаар, бүртгэлтэй болгомоор байна, аппликэйшнтай болмоор байна, бүр хиймэл оюун ашигламаар байна гэж ярих захирлууд бий. Бас зарим нь “дижитал шилжилт” гэдэг үгийг сонсоод “Их л хэцүү юм байна, нэлээн үнэтэй тусах байх даа, IT-гийн баг яаж бүрдүүлэх вэ” гэх мэтээр санаа зовниж эхэлнэ.
Гэвч “Дижитал шилжилт” гэдэг ойлголт хэт ерөнхий. Ерөнхий ойлголтын дагуу аливаа ажлыг ерөнхий хийх нь ямар ч үр дүнд хүргэдэггүй. Энэ ойлголттой холбоотой үүсэх эхний асуулт бол: “Дижитал шилжилт хийсэн эсэхийг тэгвэл юугаар хэмжих юм бэ?” Өөрөөр хэлбэл, хэн нэгэн танай байгууллага дээр ирээд “Танайх дижитал шилжилт хийжээ” гэж хэлэхийн тулд юу хэрэгтэй вэ? Энэ бол хангалттай төсөв гаргаад програм хангамж, тоног төхөөрөмжүүд худалдаж авах төдийгөөр хязгаарлагдах зүйл биш. Мэдлэгтэй, чадвартай IT баг бүрдүүлээд эсвэл тийм баг хөлслөөд л болчих зүйл биш. Өөрөөр хэлбэл, энэ нь зөвхөн IT ажилтнуудын ажиллах нөхцлийг бий болгосноор хийгддэг зүйл биш юм. Дижитал шилжилт хийхэд шаардлагатай хамгийн чухал орц бол “сэтгэл” юм.
Дижитал шилжилт нь зөвхөн IT ажилтнуудын ажиллах нөхцлийг бий болгосноор хийгддэг зүйл биш юм. Дижитал шилжилт хийхэд шаардлагатай хамгийн чухал орц бол “сэтгэл” юм.
Дижитал шилжилтийн үйл хэрэгт сэтгэл гаргах ёстой хамгийн эхний хүн бол мэдээж удирдлага өөрөө. Өнөөдөр байгууллагадаа дижитал шилжилт хийхийг хүсэж буй, түүндээ хөрөнгө оруулахад бэлэн, хөрөнгө оруулж ч буй үүсгэн байгуулагч, захирал олон. Гэхдээ тэдэнд нийтлэг нэг том дутагдал бий. Дижитал больё гэж тэгж их уриалчхаад өөрсдөө түүндээ оролцдоггүй. Санхүүг нь шийдээд, төлөвлөгөөг нь батлаад өгчихвөл болно гэж боддог. Удирдлага мэдээллийн технологийн тусламжтай хийж буй тэр өөрчлөлт бизнест тань яг ямар давуу тал авчрах вэ гэдэг дээр анхаарч, өөрөө цаг гарган оролцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, байгууллагыг мэдээллийн технологийн хувьд хүчирхэг болгоно гэдэг бол зөвхөн IT-гийн компаниуд, IT-гийн мэргэжилтнүүд болон өдөр тутамдаа IT-тай ажилладаг ажилтнууд, энтрепренерүүдийн хийдэг ажил гэж ойлгох нь өрөөсгөл. Зүгээр гоё программтай болчихлоо, манайх дижитал болсон гэх зэргээр рекламдаж, маркетингийн зорилгоор ашиглавал та өөртөө юу хэрэгтэйг ойлгоогүй байна гэсэн үг.
Үүнийг ойлгох эхний алхам бол таны нэвтрүүлэхийг хүсэж программ хангамж, системүүдийн яг аль нь танай бизнест богино, дунд, урт хугацаандаа хэрэгтэй вэ гэдгийг эрэмбэлэх. Магадгүй Facebook хуудасны чатботоо ашиглаад борлуулалтаа нэмсэн бол борлуулалтынхаа чухал хэсгийг автоматжуулж чадсан байна гэсэн үг. Цаашлаад чатботоо CRM, вэб сайттайгаа холбоод борлуулалтын талаар илүү нарийн мэдээлэл авч дүн шинжилгээ хийж эхэлсэн бол танай дижитал шилжилт амжилттай явж байна гэсэн үг. Түүнээс биш бүх л моодонд орж байгаа технологиудыг нэвтрүүлнэ гэж зорих нь оновчгүй. Магадгүй тэдний зарим нь танай бизнест ямар ч хэрэггүй байж болно. Жишээ нь, экскаватор борлуулдаг, 50 гаруйхан том үйлчлүүлэгчтэй байгууллага худалдаа, төлбөр тооцоо хийдэг гар утасны аппликэйшнтэй болох шаардлагагүй юм.
Түүнээс гадна нэвтрүүлсэн программ хангамж, системүүдийн үр дүнгээ өгөх хугацаа нь харилцан адилгүй. Магадгүй тухайн программ хангамж одоохондоо онцын шаардлагагүй, хэрэглэсэн ч давуу тал нь мэдрэгдэхгүй байж болно. Программ ажиллуулна гэдэг нэмэлт зардал, өмнө байгаагүй хүн-цаг, нэг үгээр шинэ горим шаарддаг. Ашигласны үр дүн таван жилийн дараагаас ч гарч болно. Тэр үр дүн өнгөрсөн таван жил алдсаныг нөхсөнөөс ч илүүг өгч чадах, 200 хувийн ашиг авчрахаар байж болно. Гэхдээ 200 хувийн ашигтай гээд өнөөдөр их хэмжээний хөрөнгө оруулалт хийх нь бас оновчгүй. Тэгэхээр өнөөдрийн өөрийн онцлогт таарсан хэмжээнд шийдэх хэрэгтэй.
Нэг үгээр, дижитал шилжилт гэдэг нь “Давааны цаана даваа” гэдэг зарчмын дагуу өнөөдрийн хэрэгцээгээ хангахуйц, өнөөдрийн түвшиндээ системээ ашиглаж сурсны дараа маргаашийн хэрэгцээг тодорхойлж түүндээ тохирсон дараагийн төлөвлөгөөг гаргаад явдаг урт хугацааны аялал юм.
Хэнтэй хамтрах вэ?
Дижитал хэрэгцээгээ эрэмбэлсний дараа IT-гийн ямар компанитай хамтрах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Мэдээллийн технологийн аливаа систем нийлүүлэгч, хөгжүүлэгч компанитай хамтрах нь урт хугацааны хамтын ажиллагаа байдаг. Учир нь мэдээллийн технологи нь ажлаа гүйцэтгээд, мөнгөө өгч авалцаад, хоёр тийшээ салдаг зүйл биш, байнгын хөгжүүлэлт, тордолт, дэмжлэг шаарддаг, нэг ёсондоо байнгын агаар, ус хэрэгтэй “амьд организм” шиг ажилладаг.Тиймээс энэ шаардлагыг хангах байгууллага нь урт хугацаандаа алга болчихгүй найдвартай түнш байх хэрэгтэй. Юу хийж байсан, ямар түүхтэй, ямар туршлагатай байгууллага вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв тэр байгууллагыг сайн мэдэхгүй байвал шууд нийт төсөл дээр биш, эхлээд жижигхэн ажил дээр хамтраад үзэх хэрэгтэй. Манай зах зээлд хамтрагч байгууллагын захирал нь “Өө би гадаад явж сурлаа” гээд явчихдаг, үүнээс болж нийлүүлсэн систем нь ямар ч нэмэлт хөгжүүлэлтгүй, хариуцах эзэнгүй үлддэг тохиолдол цөөнгүй. Ийм тохиолдолд бусад компанид хандаж болох ч ихэнх программ хангамжийн компани бусдын хөгжүүлсэн систем дээр нэмэлт хөгжүүлэлт хийх сонирхолгүй байдаг.
Мэдээллийн технологи нь ажлаа гүйцэтгээд, мөнгөө өгч авалцаад, хоёр тийшээ салдаг зүйл биш, байнгын хөгжүүлэлт, тордолт, дэмжлэг шаарддаг, нэг ёсондоо байнгын агаар, ус хэрэгтэй “амьд организм” шиг ажилладаг.
Хэнтэй хамтрах вэ гэдгээ тогтсоны дараа “Хэрхэн хамтрах вэ” гэсэн асуулт гарна. Хөгжүүлэгч компанитай урт хугацаанд хамтран ажиллах нь бизнесийн стратеги, нарийн ширийн процесстой холбоотой мэдээллийг хуваалцана гэсэн үг. Хэрэв систем хөгжүүлэхэд шаардлагатай, байгууллагын нууц мэдээлэлтэй ажиллах бол тодорхой түвшний нууцын гэрээ байгуулан хамтран ажиллаж болно. Итгэлцэл үүсгэн, нээлттэй хамтран ажиллахгүй бол чухал зүйлс орхигдоно, ажил удааширна, хамгийн гол нь яах гэж систем нэвтрүүлж байгаагийн зорилгыг ойлгоход төвөгтэй болно.
Хөгжүүлсэн, нэвтрүүлсэн системийн үр дүн, үйлчилгээ авч буй байгууллагын бизнесийн хэрэгцээ хоёр зөрөхгүйн тулд тухайн байгууллагын удирдлага нэвтрүүлж буй систем нь яг ямар асуудлуудыг, ямар хугацаанд шийдэхэд зориулагдсан бэ гэдэг дээр анхаарал хандуулах шаардлагатай. Анхнаасаа хөгжүүлэлт, цаашдын сайжруулалт, дэмжлэг нь ямар загвараар хэрхэн явах эсэхийг сайн тохиролцох ёстой. Ингэвэл ирээдүйд зардал өсөх, үл ойлголцол гарах эрсдэлээс сэргийлнэ.
Дижитал шилжилтийн эцсийн зорилго нь цаас хэмнэх биш
Байгууллагууд систем нэвтрүүлээд яг ямар үр ашиг өгч байгаа талаар ярихдаа төдий хэмжээний цаас хэмнэлээ, байгаль дэлхийгээ хамгааллаа, эсвэл хүмүүсийн цагийг хэмнэлээ гэж тооцоолдог. Энэ бол өнөөдрийг хүртэл ажлыг хийхэд гардаг байсан зардлыг хэмнэж байгаа тухай л яриа. Гэтэл үнэндээ цаас хэмнэхийн тулд л систем нэвтрүүлдэг байгууллага ховор.
Зарим тохиолдолд систем нэвтрүүлэхээр цаг хэмнэх биш, эсрэгээрээ зарцуулах хүн цаг харьцангуйгаар ихэсдэг. Тэгэхээр зорилгоосоо хамаараад бүртгэлийн цаг хэмнэх, цаас хэмнэх нь систем нэвтрүүлэлтийн гол зорилго биш байдаг. Бүртгэдэггүй байсан өгөгдлийг бүртгээд эхлэхээр яах аргагүй зарцуулах цаг ихэсдэг. Эхэндээ бүртгэл дээр сууж буй ажилтнууд дургүйцдэг. Гэвч цаг хэмнэхгүй ч гэсэн бүртгэлийн систем нь алдаа гарах магадлалыг багасгадаг. Алдаа цөөхөн гардаг байж болох ч том алдаа том хохиролд хүргэдэг, заримдаа том үйлчлүүлэгчээ алдахад хүргэж ч болно. Өөрөөр хэлбэл, болзошгүй алдаанаас сэргийлэх нь маш том үнэ цэнтэй, гэвч үүнийг мөнгөөр хэмжихэд төвөгтэй.
Зарим тохиолдолд систем нэвтрүүлэхээр цаг хэмнэх биш, эсрэгээрээ зарцуулах хүн цаг харьцангуйгаар ихэсдэг.
Бизнесийн үйл ажиллагаандаа систем ашигладаг байгууллагад шинэ хүн ажилд ороход хурдан хугацаанд ажилдаа дасан зохицож, бүтээмжийг бий болгож эхэлдэг. Ажлаас гарч буй ажилтныг дагаад байгууллагын зарим аргачлал, тооцоолол гэх мэт чухал мэдээлэл гадагшаа алдагдахаас ч систем сэргийлдэг. Энэ бүхнийг мөн л мөнгөөр хэмжиж илэрхийлэх нь хэцүү байдаг.
Байгууллага үйл ажиллагаандаа нөлөөлөх өгөгдлийн бүртгэл хөтлөх соёлтой байх маш чухал. Бүртгэл хөтөлдөг байгууллагад хэрэгтэй мэдээллүүд бий болдог. Мэдээлэлтэй, тоотой удирдлагын шийдвэрүүд өмнөхөөс илүү оновчтой гардаг. Тоотой хүн таамгаар биш, бодитоор борлуулалтаа өсгөе, шинэ хүмүүс ажилд авъя гэж ярьж чадна.
Өгөгдөл хаа сайгүй, хангалттай бий. Гол нь боловсруулж хардаг соёлыг төлөвшүүлэх ёстой. Энд хамгийн том нөлөөлдөг нэг зүйл бол өгөгдөл үнэн байх ёстой, бүрэн байх ёстой. Ийм байхын тулд бүртгэл зөв байх ёстой. Бүртгэл зөв байхын тулд зөв процесстой, стандарттай, тодорхой хэмжээний хяналттай байх шаардлагатай. Буруу бүртгэсэн өгөгдлийг ашиглах нь ашиглаагүй байснаасаа хортой. Үнэн, бүрэн байхын тулд зөв бүртгэлийг бизнес процесстоо уяж өгөх хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд дижитал шилжилт бол танай компанийн хүмүүс, процесс, стратеги, бүтэц, харилцагч гэх мэтээр бүх талыг хамарсан урт хугацааны аялал юм. Дижитал шилжилт хийхэд удирдлага танаас хөдөлмөр гарна. Учир нь энэ бол таны бизнесийн амьдралын хэв маяг, үйл хэрэг болно.
Энэхүү контентыг Efficient Way (EWAY) компанитай хамтран бэлтгэв. Уг компани нь програм хангамж хөгжүүлэлт, мэдээллийн технологийн гэрээт үйлчилгээ, зөвлөх үйлчилгээ, виртуал арга хэмжээ зохион байгуулах гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг.
Source link: https://business.mn/2022/05/06/baiguullagadaa-medeelliin-tehnologi-nevtruulehees-umnu-hariulah-yostoi-asuultuud/
Материал дээр ажилласан: Э.Энхбаяр, Г.Даваадорж
Дижитал шилжилт хийхээс өмнө хариулах ёстой асуултууд.
Дижитал шилжилт хийхэд удирдлага танаас хөдөлмөр гарна. Учир нь энэ бол таны бизнесийн амьдралын хэв маяг, үйл хэрэг болно.
Дижитал шилжилтийг ойлгох нь
Байгууллагадаа дижитал шилжилт хийхгүй л бол бизнесийн ертөнцөд амьд үлдэхэд хэцүү боллоо гэсэн агуулгатай яриаг өнөөдөр олонтоо сонсож болно. Мэдээллийн технологиор “зэвсэглэсэн” бизнесүүд маш хурдан тэлж байна гэсэн сурталчилгаа нийгэмд маш хүчтэй явагддаг. Тиймээс ERP-тай болмоор байна, бизнесийнхээ процессыг автоматжуулмаар, бүртгэлтэй болгомоор байна, аппликэйшнтай болмоор байна, бүр хиймэл оюун ашигламаар байна гэж ярих захирлууд бий. Бас зарим нь “дижитал шилжилт” гэдэг үгийг сонсоод “Их л хэцүү юм байна, нэлээн үнэтэй тусах байх даа, IT-гийн баг яаж бүрдүүлэх вэ” гэх мэтээр санаа зовниж эхэлнэ.
Гэвч “Дижитал шилжилт” гэдэг ойлголт хэт ерөнхий. Ерөнхий ойлголтын дагуу аливаа ажлыг ерөнхий хийх нь ямар ч үр дүнд хүргэдэггүй. Энэ ойлголттой холбоотой үүсэх эхний асуулт бол: “Дижитал шилжилт хийсэн эсэхийг тэгвэл юугаар хэмжих юм бэ?” Өөрөөр хэлбэл, хэн нэгэн танай байгууллага дээр ирээд “Танайх дижитал шилжилт хийжээ” гэж хэлэхийн тулд юу хэрэгтэй вэ? Энэ бол хангалттай төсөв гаргаад програм хангамж, тоног төхөөрөмжүүд худалдаж авах төдийгөөр хязгаарлагдах зүйл биш. Мэдлэгтэй, чадвартай IT баг бүрдүүлээд эсвэл тийм баг хөлслөөд л болчих зүйл биш. Өөрөөр хэлбэл, энэ нь зөвхөн IT ажилтнуудын ажиллах нөхцлийг бий болгосноор хийгддэг зүйл биш юм. Дижитал шилжилт хийхэд шаардлагатай хамгийн чухал орц бол “сэтгэл” юм.
Дижитал шилжилтийн үйл хэрэгт сэтгэл гаргах ёстой хамгийн эхний хүн бол мэдээж удирдлага өөрөө. Өнөөдөр байгууллагадаа дижитал шилжилт хийхийг хүсэж буй, түүндээ хөрөнгө оруулахад бэлэн, хөрөнгө оруулж ч буй үүсгэн байгуулагч, захирал олон. Гэхдээ тэдэнд нийтлэг нэг том дутагдал бий. Дижитал больё гэж тэгж их уриалчхаад өөрсдөө түүндээ оролцдоггүй. Санхүүг нь шийдээд, төлөвлөгөөг нь батлаад өгчихвөл болно гэж боддог. Удирдлага мэдээллийн технологийн тусламжтай хийж буй тэр өөрчлөлт бизнест тань яг ямар давуу тал авчрах вэ гэдэг дээр анхаарч, өөрөө цаг гарган оролцох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, байгууллагыг мэдээллийн технологийн хувьд хүчирхэг болгоно гэдэг бол зөвхөн IT-гийн компаниуд, IT-гийн мэргэжилтнүүд болон өдөр тутамдаа IT-тай ажилладаг ажилтнууд, энтрепренерүүдийн хийдэг ажил гэж ойлгох нь өрөөсгөл. Зүгээр гоё программтай болчихлоо, манайх дижитал болсон гэх зэргээр рекламдаж, маркетингийн зорилгоор ашиглавал та өөртөө юу хэрэгтэйг ойлгоогүй байна гэсэн үг.
Үүнийг ойлгох эхний алхам бол таны нэвтрүүлэхийг хүсэж программ хангамж, системүүдийн яг аль нь танай бизнест богино, дунд, урт хугацаандаа хэрэгтэй вэ гэдгийг эрэмбэлэх. Магадгүй Facebook хуудасны чатботоо ашиглаад борлуулалтаа нэмсэн бол борлуулалтынхаа чухал хэсгийг автоматжуулж чадсан байна гэсэн үг. Цаашлаад чатботоо CRM, вэб сайттайгаа холбоод борлуулалтын талаар илүү нарийн мэдээлэл авч дүн шинжилгээ хийж эхэлсэн бол танай дижитал шилжилт амжилттай явж байна гэсэн үг. Түүнээс биш бүх л моодонд орж байгаа технологиудыг нэвтрүүлнэ гэж зорих нь оновчгүй. Магадгүй тэдний зарим нь танай бизнест ямар ч хэрэггүй байж болно. Жишээ нь, экскаватор борлуулдаг, 50 гаруйхан том үйлчлүүлэгчтэй байгууллага худалдаа, төлбөр тооцоо хийдэг гар утасны аппликэйшнтэй болох шаардлагагүй юм.
Түүнээс гадна нэвтрүүлсэн программ хангамж, системүүдийн үр дүнгээ өгөх хугацаа нь харилцан адилгүй. Магадгүй тухайн программ хангамж одоохондоо онцын шаардлагагүй, хэрэглэсэн ч давуу тал нь мэдрэгдэхгүй байж болно. Программ ажиллуулна гэдэг нэмэлт зардал, өмнө байгаагүй хүн-цаг, нэг үгээр шинэ горим шаарддаг. Ашигласны үр дүн таван жилийн дараагаас ч гарч болно. Тэр үр дүн өнгөрсөн таван жил алдсаныг нөхсөнөөс ч илүүг өгч чадах, 200 хувийн ашиг авчрахаар байж болно. Гэхдээ 200 хувийн ашигтай гээд өнөөдөр их хэмжээний хөрөнгө оруулалт хийх нь бас оновчгүй. Тэгэхээр өнөөдрийн өөрийн онцлогт таарсан хэмжээнд шийдэх хэрэгтэй.
Нэг үгээр, дижитал шилжилт гэдэг нь “Давааны цаана даваа” гэдэг зарчмын дагуу өнөөдрийн хэрэгцээгээ хангахуйц, өнөөдрийн түвшиндээ системээ ашиглаж сурсны дараа маргаашийн хэрэгцээг тодорхойлж түүндээ тохирсон дараагийн төлөвлөгөөг гаргаад явдаг урт хугацааны аялал юм.
Хэнтэй хамтрах вэ?
Дижитал хэрэгцээгээ эрэмбэлсний дараа IT-гийн ямар компанитай хамтрах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Мэдээллийн технологийн аливаа систем нийлүүлэгч, хөгжүүлэгч компанитай хамтрах нь урт хугацааны хамтын ажиллагаа байдаг. Учир нь мэдээллийн технологи нь ажлаа гүйцэтгээд, мөнгөө өгч авалцаад, хоёр тийшээ салдаг зүйл биш, байнгын хөгжүүлэлт, тордолт, дэмжлэг шаарддаг, нэг ёсондоо байнгын агаар, ус хэрэгтэй “амьд организм” шиг ажилладаг.
Тиймээс энэ шаардлагыг хангах байгууллага нь урт хугацаандаа алга болчихгүй найдвартай түнш байх хэрэгтэй. Юу хийж байсан, ямар түүхтэй, ямар туршлагатай байгууллага вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Хэрэв тэр байгууллагыг сайн мэдэхгүй байвал шууд нийт төсөл дээр биш, эхлээд жижигхэн ажил дээр хамтраад үзэх хэрэгтэй. Манай зах зээлд хамтрагч байгууллагын захирал нь “Өө би гадаад явж сурлаа” гээд явчихдаг, үүнээс болж нийлүүлсэн систем нь ямар ч нэмэлт хөгжүүлэлтгүй, хариуцах эзэнгүй үлддэг тохиолдол цөөнгүй. Ийм тохиолдолд бусад компанид хандаж болох ч ихэнх программ хангамжийн компани бусдын хөгжүүлсэн систем дээр нэмэлт хөгжүүлэлт хийх сонирхолгүй байдаг.
Хэнтэй хамтрах вэ гэдгээ тогтсоны дараа “Хэрхэн хамтрах вэ” гэсэн асуулт гарна. Хөгжүүлэгч компанитай урт хугацаанд хамтран ажиллах нь бизнесийн стратеги, нарийн ширийн процесстой холбоотой мэдээллийг хуваалцана гэсэн үг. Хэрэв систем хөгжүүлэхэд шаардлагатай, байгууллагын нууц мэдээлэлтэй ажиллах бол тодорхой түвшний нууцын гэрээ байгуулан хамтран ажиллаж болно. Итгэлцэл үүсгэн, нээлттэй хамтран ажиллахгүй бол чухал зүйлс орхигдоно, ажил удааширна, хамгийн гол нь яах гэж систем нэвтрүүлж байгаагийн зорилгыг ойлгоход төвөгтэй болно.
Хөгжүүлсэн, нэвтрүүлсэн системийн үр дүн, үйлчилгээ авч буй байгууллагын бизнесийн хэрэгцээ хоёр зөрөхгүйн тулд тухайн байгууллагын удирдлага нэвтрүүлж буй систем нь яг ямар асуудлуудыг, ямар хугацаанд шийдэхэд зориулагдсан бэ гэдэг дээр анхаарал хандуулах шаардлагатай. Анхнаасаа хөгжүүлэлт, цаашдын сайжруулалт, дэмжлэг нь ямар загвараар хэрхэн явах эсэхийг сайн тохиролцох ёстой. Ингэвэл ирээдүйд зардал өсөх, үл ойлголцол гарах эрсдэлээс сэргийлнэ.
Дижитал шилжилтийн эцсийн зорилго нь цаас хэмнэх биш
Байгууллагууд систем нэвтрүүлээд яг ямар үр ашиг өгч байгаа талаар ярихдаа төдий хэмжээний цаас хэмнэлээ, байгаль дэлхийгээ хамгааллаа, эсвэл хүмүүсийн цагийг хэмнэлээ гэж тооцоолдог. Энэ бол өнөөдрийг хүртэл ажлыг хийхэд гардаг байсан зардлыг хэмнэж байгаа тухай л яриа. Гэтэл үнэндээ цаас хэмнэхийн тулд л систем нэвтрүүлдэг байгууллага ховор.
Зарим тохиолдолд систем нэвтрүүлэхээр цаг хэмнэх биш, эсрэгээрээ зарцуулах хүн цаг харьцангуйгаар ихэсдэг. Тэгэхээр зорилгоосоо хамаараад бүртгэлийн цаг хэмнэх, цаас хэмнэх нь систем нэвтрүүлэлтийн гол зорилго биш байдаг. Бүртгэдэггүй байсан өгөгдлийг бүртгээд эхлэхээр яах аргагүй зарцуулах цаг ихэсдэг. Эхэндээ бүртгэл дээр сууж буй ажилтнууд дургүйцдэг. Гэвч цаг хэмнэхгүй ч гэсэн бүртгэлийн систем нь алдаа гарах магадлалыг багасгадаг. Алдаа цөөхөн гардаг байж болох ч том алдаа том хохиролд хүргэдэг, заримдаа том үйлчлүүлэгчээ алдахад хүргэж ч болно. Өөрөөр хэлбэл, болзошгүй алдаанаас сэргийлэх нь маш том үнэ цэнтэй, гэвч үүнийг мөнгөөр хэмжихэд төвөгтэй.
Бизнесийн үйл ажиллагаандаа систем ашигладаг байгууллагад шинэ хүн ажилд ороход хурдан хугацаанд ажилдаа дасан зохицож, бүтээмжийг бий болгож эхэлдэг. Ажлаас гарч буй ажилтныг дагаад байгууллагын зарим аргачлал, тооцоолол гэх мэт чухал мэдээлэл гадагшаа алдагдахаас ч систем сэргийлдэг. Энэ бүхнийг мөн л мөнгөөр хэмжиж илэрхийлэх нь хэцүү байдаг.
Байгууллага үйл ажиллагаандаа нөлөөлөх өгөгдлийн бүртгэл хөтлөх соёлтой байх маш чухал. Бүртгэл хөтөлдөг байгууллагад хэрэгтэй мэдээллүүд бий болдог. Мэдээлэлтэй, тоотой удирдлагын шийдвэрүүд өмнөхөөс илүү оновчтой гардаг. Тоотой хүн таамгаар биш, бодитоор борлуулалтаа өсгөе, шинэ хүмүүс ажилд авъя гэж ярьж чадна.
Өгөгдөл хаа сайгүй, хангалттай бий. Гол нь боловсруулж хардаг соёлыг төлөвшүүлэх ёстой. Энд хамгийн том нөлөөлдөг нэг зүйл бол өгөгдөл үнэн байх ёстой, бүрэн байх ёстой. Ийм байхын тулд бүртгэл зөв байх ёстой. Бүртгэл зөв байхын тулд зөв процесстой, стандарттай, тодорхой хэмжээний хяналттай байх шаардлагатай. Буруу бүртгэсэн өгөгдлийг ашиглах нь ашиглаагүй байснаасаа хортой. Үнэн, бүрэн байхын тулд зөв бүртгэлийг бизнес процесстоо уяж өгөх хэрэгтэй.
Эцэст нь хэлэхэд дижитал шилжилт бол танай компанийн хүмүүс, процесс, стратеги, бүтэц, харилцагч гэх мэтээр бүх талыг хамарсан урт хугацааны аялал юм. Дижитал шилжилт хийхэд удирдлага танаас хөдөлмөр гарна. Учир нь энэ бол таны бизнесийн амьдралын хэв маяг, үйл хэрэг болно.
Энэхүү контентыг Efficient Way (EWAY) компанитай хамтран бэлтгэв. Уг компани нь програм хангамж хөгжүүлэлт, мэдээллийн технологийн гэрээт үйлчилгээ, зөвлөх үйлчилгээ, виртуал арга хэмжээ зохион байгуулах гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулдаг.
Source link: https://business.mn/2022/05/06/baiguullagadaa-medeelliin-tehnologi-nevtruulehees-umnu-hariulah-yostoi-asuultuud/
Материал дээр ажилласан: Э.Энхбаяр, Г.Даваадорж
Сүүлд нэмэгдсэн
Clubi – Бүх төрлийн сургалтын төв, дугуйлан
1 сар 12, 2023Хүний Нөөцийн Менежментийн Систем ашиглах 8 шалтгаан
6 сар 2, 2022“E-HR” Хүний нөөцийн менежментийн системийн боломжуудаас
5 сар 31, 2022Календар