Өгөгдлийн хадгалалт (Data Storage)
Өгөгдлийн хадгалалт гэж юу вэ? Өгөгдөл хадгалах төрөл ба шинж чанарууд, Та бизнестээ хамгийн сайн шийдлийг хэрхэн сонгох вэ?
Таны бизнесийн үйл ажиллагааг сайжруулахын тулд өгөгдөл хадгалалт ямар хэрэгтэй вэ? Технологийн доголдол нь жижиг бизнес болон корпорацуудын аль алинд нь тохилдож болох асуудал юм. Хувь хүн болон компанийн чухал файлууд, баримт бичгийн түүхэн архивыг хадгалах шийдлүүдийн тусламжтай хамгаалах нь хувь хүн болон бизнесийн маш чухал хэсэг юм. Өгөгдлүүдээ найдвартай эх үүсвэрт хадгалснаар томоохон хэмжээний доголдол гарсан тохиолдолд таны файлуудыг сэргээхэд тусална.
Өгөгдөл хадгалалт гэж юу вэ? (What is data storage?)
Өгөгдлийн хадгалалт гэдэг нь үндсэндээ файл, баримт бичгийг дижитал хэлбэрээр бүртгэж, цаашид ашиглах зорилгоор хадгалах системд хадгална гэсэн үг юм. Мэдээллийн хадгалалт нь компьютер, гар утас, таблетийн гэнэтийн гэмтэл, цахим халдлагад өртөх үед файлуудыг аюулгүй байлгах, хурдан сэргээхэд хялбар болгодог.
Мэдээллийг хатуу диск (hard drive), USB диск эсвэл үүлэнд (cloud) дотор хадгалах боломжтой. Хамгийн гол нь таны систем хэзээ нэгэн цагт засвар хийх боломжгүй эвдэрсэн тохиолдолд таны файлуудыг нөөцлөх, хялбархан ашиглах боломжтой байх явдал юм.
Өгөгдөл хадгалалтын төрлүүд (Data storage types)
Өгөгдөл хадгалалтын үндсэн хоёр төрөл байна, шууд холбогдсон санах ой болон сүлжээнд холбогдсон санах ой. Ангилал тус бүрт олон төрлийн төхөөрөмж ашиглагддаг, тус бүртээ өөр өөрийн гэсэн сул болон давуу талууд байдаг бөгөөд бид тэдгээрийг доор тодорхой хэмжээнд тайлбарлах болно.
Шууд холбогдсон хадгалах сан-Direct attached storage (DAS)
Энэ нь нэрээсээ хархад л ойлгомжтой байгаа байх. Бодитоороо таны компьютерлуу холбогдож ажилладаг өгөгдөл хадгалах төрлүүд багтана. Зарим жишээг дурдвал
DAS шийдлүүд нь хувийн нөөцлөлт бий болгоход хямд тохиромжтой боловч компьютер хооронд өгөгдөл хуваалцахад төвөгтэй байдаг.
Сүлжээнд холбогдсон хадгалах сан-Network attached storage(NAS)
(NAS) нь олон компьютер сүлжээгээр хадгалах санг хуваалцах боломжийг олгодог. Энэ эь RAID тохиргоонд байгаа олон хатуу диск эсвэл бусад хадгалах төхөөрөмжүүдийн тусламжтайгаар гүйцэтгэдэг. Гол давуу тал нь өгөгдлийг төвлөрүүлэх, түүн дээр олон зэрэг хандаж ажиллах зэрэг юм. Холбогдсон төхөөрөмжүүдийн хооронд өгөгдлийн хялбархан хуваалцах боломжтой бөгөөд хандалтыг зөвшөөрлийн түвшин тохируулж хязгаарлах боломжтой. Энэхүү шийдэл нь өмнөхийг бодвол үнэтэй байдаг боловч үр ашиг нь мөн өндөр юм. Энэ төрлийн шийдэл зайнаас ажиллах хэв маягт маш тохиромжтой болж байгаагаас үүдэн хөгжил нь хурдсаж үнэ өртгийн хувьд буурч байгаа. NAS-ийн зарим жишээг дурдвал:
Эндээс хархад бизнест тохиромжтой нь NAS, тэр дундаа cloud storage болж байна. Cloud storage-ийн нь физик төхөөрөмж хаа нэгтээ байрлуулах шаардлагагүй, эрчим хүч интернет холболтонд санаа зовох хэрэггүй болох юм. Имэйл, онлайн хурал уулзалт, дундын өгөгдөл дээр ажиллах, хангалттай их хэмжээний өгөгдлийг хадгалах зэргээ нэг дор шийдэх боломжийг Microsoft Office 365 бүтээгдэхүүн олгож байна.
Бичсэн: Б.Нямбаяр, Ахлах Инженер
Манай компанийн санал болгож буй програм хангамжийн талаарх мэдээллийг доорх линкээр авна уу.
https://www.eway.mn/product/license/
Таны Мэдээлэл технологийн найдвартай туслах
Холбоо барих утас: 7509-9000
И-мейл хаяг: info@eway.mn

Сүүлд нэмэгдсэн
Clubi – Бүх төрлийн сургалтын төв, дугуйлан
1 сар 12, 2023Хүний Нөөцийн Менежментийн Систем ашиглах 8 шалтгаан
6 сар 2, 2022“E-HR” Хүний нөөцийн менежментийн системийн боломжуудаас
5 сар 31, 2022Календар